Та нар байхад би баяаан баян.

Алиа зантай Амараа
Авъяслаг бүсгүй Аанжа
Галзуу толгойтой Жанбо
Ганган бүсгүй Заяа
Дур булаам Хулан
Дуулах дуртай Варийш
Халуухан ээж Халиунаа
Хоолыг хашираах Цэма
Өрөвч зөөлөн Лхагваа
Өөлөхийн аргагүй Ланка
Байрны атман Номио
Баярлаж хөөрөх нь Буянаа
Гайгүй сайн конторчин Галаа
Гэмгүй дөлгөөхөн Баярмаа
Хэрэгийн эзэн Нандиа
Хэнэггүй хонгор Баяа
Залуухан ээж Сараа
Зоригтой бүсгүй Чимэгээ
Охидын мөрөөдөл Боко
Ориглуун зантай Эжа
Уулзваргүй зам Туучий
Ухарч үзээгүй Болороо
Өөдөсхөн үзэсгэлэн Урнаа
Өнгийн солонго Боло
Намуун байгаль Тэмка
Нарыг эзэгнэх Батболд.




...
2010-12-09
Блог хөтлөөд удаагүй ч гэсэн аль дээр л хөтөлдөг бсым юм шиг санагддаг болчиж, хөтлөөд удцан хүмүүсийн адил хоорондоо танилцаагүй ч гэсэн аль хэдийн мэддийм шиг санагддаг болчиж,тэр бичилгээ яаж зассан бол гээд хардаг болчиж, тэр өнөөдөр юу нэмж бичсэн бол гээд хүлээдэг болчиж, хаанасаа ийм сайхан зүйл бичдийн бол гээд гайхдаг болчиж, тиймэрхүү зуйлийн тухай бичүүл гоё юм бн гээд мөрөөддөг болчиж, нээх сайхан гэр бүлд ороод ирсийм шиг сэтгэл дүүрээд жаргалтай байдаг болчиж ээ...



...
2010-12-08
мэссэнжэрт орох дуртай учир нь чи үргэлж байж байдаг, зөвхөн чамтай л чатлах зугаатай учир нь тэр үед л би чинийх чи минийх байдаг, бичлэг болгоны эхэнд hahaha гэх чинь цаана л дотно, асуулт болгонд чинь бүдэрдэг нь би наана л сандруу.


2010-12-08
Бусдын хайр жаргалтай байхын
Булаагаад авмаар шунал төрхийн
Бусдын хайр гунигтай байхын
Буруу хараад нулимсаа арчихын
Зарим хайр мөнхийн байхын
Залхуутай ч юм шиг хаяа санагдах юм
Зуун жилээр хайралхым шиг жүжиг тавих нь
Зугаатай ч юм шиг сонирхол төрхийн......



2010-12-07
Би уумаар байна, ямарч өршөөлгүй, гээд дуу байдаг даа уух болгондоо л энэ дуу аманд орох-н xэxэ. Гадаадад байга хүмүүс ялангуя оюутан бид үе үехэн ганц ганц пиво мултлах юм, тэр нь даамжраад хоер хоер болхын за тэгээд цаашда юу болох нь тодорхой нөгөө нэг уулт .....
Өчигдөр 3 найз охидуудтайгаа ганц мартини хувааж уулаа, багадаж магадгүй гэж бодоод томыг нь аваад байгаамаа бас. Жаахан халсан дээрэй нилээн хэдэн юм яриад авяъ гэж бодсон чинь ер халж өгдөггүй шал дэмий нойр хүрсээр байгад таарсан, тэр 3 гурвуулаа л найз залуучуудтай болохоор хоорондоо ярих юм ихтэй, магадгүй тэгээд л миний нойр т...
2010-12-06
зарим хүмүүстэй шаагад бгаарай пизда минь гээл хэлчмээр л санагдах юм холуур явж наад унгасаа цэвэрлээрэй ч гэдиймү... гэхдээ эмэгтэй хүн иймэрхүү үг амнаасаа гаргаж болкүйн гэнээ пизда гээд л санаадгүй хэлчихээр л хараалчин ерөөлчингөөр нь дуудхын яхавдэ жаахан ч гэсэн бухимдлаа энэ үгээр гаргаа л биз, за тэгэд шаадаг гичий вэ гэчхийн бол тэгэд л дуусаа хавын амьтан харьцхаа больж нтр тэнэгтэж өгнөө. үнэндээ л гэхэд энэ үгнүүд ч багадхаар панаалтай нөхдүүд байдаг шд.....тэд нарт л хэлчий.


...
2010-12-04
Сайхан хүний үр би азтай бүсгүй
Сайлых нь ингэрт наадсан жаргалтай бүсгүй
Санаандгүй учирал мөрөөдсөн гэнэн бүсгүй
Саваагүй зандаа хөтлөгддөг сониуч бүсгүй
Алхам тутамдаа дурладаг дурламтгай бүсгүй
Аавын хүүг дурлуулсан сайхан бүсгүй
Алаг зүрхээ шархлуулсан гунигтай бүсгүй
Амьдралдаа алдаа гаргасан тэнэг бүсгүй
Жаргал бүхэн минийх гэсэн шуналтай бүсгүй
Жаахан юуманд гомддог тунимтгай бүсгүй
Намайг гэх найзуудтай баян бүсгүй
Намуун байгалийг хөгжөөсөн хөгжилтэй бүсгүй
Дурлал болгондоо сэтгэл хандаггүй ховдог бүсгүй
Дундуур тавиландаа эвлэрч өгдөггүй зөрүүд бүсгүй
Тэргэл сарыг харж уярдаг, уйланхаа бүсгүй...
2010-12-02